ShoutMix chat widget

[ .::BASSLIFE::. ]
Үнсэлтийн тухай сонирхолтой баримт

Насанд хүрсэн хүмүүсийн өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсгийг үнсэлт гэж хэлж болно. Зүгээр л хайртайгаа илэрхийлэх зүйлийг үнсэлт гэж тодорхойлох нь өрөөсгөл талтай. Үнсэлт нь бие махбодь, сэтгэл зүйд асар хүчтэй нөлөөлдөг гэж сэтгэл зүйчид болон судлаачид үздэг байна. 
1. Үнсэлт нь хэлний 17 булчин, уруулын хөдөлгөөнийг удирддаг 12 булчингийн өвөрмөц хөдөлгөөн. Үнсэлцэж байх явцад дээр 29 булчингаас гадна нүүрний булчин ч давхар ажилладаг.

2. Үнсэлтийн явцад тухайн хүмүүсийн хооронд 9 мг ус, 0.7г уураг, 0.18г органик бодис, 0.17мг тос, 0.45мг давсны солилцоо явагддаг аж.

3. Үнсэлцэх үед уруулын булчирхайнуудаас өдөөх үйлчилгээтэй химийн бодис ялгардаг. Энэхүү бодис нь бие махбодийн хамгаалагч эсүүдэд /лимфоцитууд/ сайнаар нөлөөлдөг нейропептидийг их хэмжээгээр ялгаруулдаг нь нотлогджээ.

4. 1930 онд Америкийн продюсер болон кино прокатлагчдын үндэсний холбооноос “удаан үргэлжилсэн, шуналтай” үнсэлтийг кинонд гаргахыг хориглосон шийдвэр гаргажээ.

5. 1941 онд Америкийн жүжигчин Режис Туми, Жейн Уимен нар “Одоо чи армид” кинонд хамгийн удаан буюу 185 секунд үргэлжилсэн үнсэлтийг харуулжээ

6. Гиннесийн дээд амжилтын номд Америкийн иргэн Альфред Вольфрам 48 минутад 8001 эмэгтэйг үнссэн дээд амжилтаар орсон байна.

7. 1986 онд Английн шүүх үнсэлцэж байхдаа нууц амрагийнхаа хэлийг хазаж “гэмтэл учруулсан” эмэгтэйд ял шийтгэжээ.

8. Токиогийн их сургуулийн профессор хүний хэн болохыг танихад арга болгож уруулын хээг ашиглах нь оновчтой гэж үзжээ. Эрдэмтэн нэрийнх нь хуудсан дээр баарны үйлчлэгч бүсгүйн үнсэж үлдээсэн уруулын будгийг судалж энэ аргыг сэджээ.

9. Янз бүрийн улсад янз бүрээр л үнсэлцдэг. Жишээ нь, Хятадад хацраар шүргэлцдэг, Аляскийн эскимосчууд, Шинэ Зеланд, Малайз, Самао болон Борнеогийн туземчууд хамраараа шүргэлцдэг байна. Гамбид эмэгтэйн алгыг хамрын үзүүртээ наадаг бол эрт цагт монголчууд духан дээр нь үнэрлэж хайртай бүсгүйгээ энхрийлдэг байсан.

10. Үнсэлцэхээс өмнө нунтаг кофе болон гааны навч зажилбал хайртай хүндээ таатай сэтгэгдэл төрүүлдэг байна.

11. Зарим улс үндэстнүүд эмэгтэйнхээ хацар дээр үнсэх нь үерхэл нөхөрлөлөө дээдэлж байгаагийн илэрхийлэл гэж үздэг.

12. Үнсэлт нь цусны даралтыг огцом нэмэгдүүлж, биед адерналин ихээр ялгаруулан илчлэгийг гадагшлуулан турахад хамгийн таатай нөлөө үзүүлдэг байна. Нэг минут үнсэлцэхэд 26 калори устдаг гэж судлаачид үзжээ.

13. Хүмүүсийн 66 хувь нь үнсэлцэхдээ нүдээ аньдаг. Ингэснээр илүү романтик байдал үүсдэг гэж үүнийгээ тайлбарладаг байна. Харин нүдээ харж үнсэлцэх нь өөртөө итгэлгүйн шинж гэж сэтгэл судлаачид үздэг аж.

14. Үнсэлцэж буй хүмүүсийн биед морфиноос 200 дахин хүчтэй мансууруулах бодис ялгардаг гэж Францууд үздэг байна. Уруул, хэл оролцсон энэ гүн гүнзгий үнсэлцэж буй хосыг “Сэтгэлийн хосууд” гэж нэрлэх нь бий.

15. Хүн амьдралынхаа 20160 секунд буюу хоёр долоо хоногийг үнсэлцэхэд зарцуулдаг байна. Мөн дэлхийн хүмүүс дунджаар 14 насандаа анх үнсэлцдэг байна.

16. Үнсэлдэх үедээ толгойгоо баруун тийш хазайлгах зуршилтай хүнийг маш нарийн мэдрэмжтэй, дурламтгай нэгэн гэж үздэг. Яагаад гэвэл, баруун талын тархины хэсэг нь хүний сэтгэл хөдлөл, эмоцийг удирдаж байдаг аж. Ийм үнсэлтийг хамгийн зөв байрлалтай үнсэлт гэж үздэг. Харин зүүн тал руугаа толгойгоо хазайлган үнсэлддэг хүмүүс нь дотуур тамиртай, тооцоотой зан чанартай байдаг гэнэ. Энэ үед хосуудын хамар нь шүргэлцдэг бөгөөд ийм үнсэлтийг илүү ухаалаг, чамбай зан чанартай хүмүүс хийдэг гэж сэтгэл зүйчид тодорхойлжээ.

17. Хамгийн их үнсэлддэг хүмүүс бол голландчууд гэнэ. Харин хамгийн хүчтэй, эмоцитой үнсэлддэг нь францчууд. Хамгийн даруухан үнсэлддэг ард түмэн бол япончууд. Ер нь наран улсын хүмүүсийн үнсэлдэх нь тун ховор. Тиймээс япончуудын хувьд “цай уух “ уламжлалт ёсны адил “үнсэлт”-ийн тусгай ёс дэг гэж байдаг байна.

Энэ блог таалагдаж байвал дэмжээд доод зургийг 1 дарчихаарай.

Сэтгэгдэлүүд:

1. Chono (зочин) | 2011-01-19 01:01:16
Орчин уеийн байдлаар бол унсэлдэх гэдэг явдлыг бол харилцан нян микробоо солилцох гэж ойлгож болно..Хуний амаар очноон олон нян микроб цугларан бутарч байдаг.Жил ирэх дутам сонин сонин хязгааргуй хэцуу бурдэлтэй шинэ шинэ нян вирусууд бий болж.хуучинууднь бурэлдэхуунээ солин мутаци болдог болсон уед санаатайгаар унсэлдэж эдгээр нянгуудыг тарааж байдаг зовуу буруу юу?Омон уу хорт халдваруудын эх уусвэр бол торол бурийн нян вирусууд байдаг гэдгийг аль эрт баталсан байгаашдээ.Жишээнь микроплазма, трихомонозы, халимиди, вирусы папиломы, гардинелезы эдгээр вирус нянгууд хуний амаар дамжин унсэлдэхэд дамжигдана.Хэрэв цаг тухайднь устгаж эмчилэхгуй бол яваандаа эдгээр вирус нянгууд хунд хэцуу овчингийн шалтгаан болдогнь нууц биш
2. Жажа | 2011-01-19 01:03:10
Трихомонозы амаар дамждаггүй байхаа.
үнсэлцэхийг бас сайн л гэдэг юм байлээштээ
3. Chono (зочин) | 2011-01-19 01:08:38
Ийм учраас хамаагуй танихгуй мэдэхгуй хумуустэй архи дарс уусан уедээ энд тэнд удэшлэг патии дээр унсэлдээд явна гэдэг бол бэлгэвчгуй хунтэй унтсантай одоо бараг адилхан болчихоод байгаа шуу!Хойтохоо бодож явдаг ухаантай хун бол орчин уед санаа cэтгэл нийлсэн заяаныхаа ханьтай таарвал шуудл 'эмнэлэгт хамт очиж бух торлийн шинжилгээ цуг огоод энэ мочоос ариун цагаан цааснаас цугтай амьдарч бие биендээ итгэл найдвартай байсан нь олзий болнодоо.Таарсан болгоныхоо хонжилруу сохож гуйдэг бузар амьтангууд оноодор бух торлийн халдварт тахал тарааж явдаг малнууд гэж ойлгож болношуу!
4. Жажа | 2011-01-19 01:11:30
Энэ Чоныг таньдаг юм шиг санагдчихлаа.
хүн бүр өөрөө өөрсдөө л хяналттай байвал болношт..
Гэхдээ трихомонозы хэзээ ч амаар дамжих үндэслэл байхгүйштээ найзаа.Тэгсэн ч энэ чинь вирусын гаралтай биш шиг санагдах юм.
5. Chono (зочин) | 2011-01-19 01:11:42
Жажа!Трихомонозтой хунтэй очоод зоригтой унсэлдээд уздээ!Трихомоноз бол богсний халдварын овчин боловч бух торлоор тардаг балиар овчингуудийн нэг,маш удаан эмчилгээтэй,удаан эмчлэгдээгуй трихомоноз болэмэгтэйчуудын савны хорт халдварын эх cуурь болдогнь батлагдсан байгаа
6. Chono (зочин) | 2011-01-19 01:16:29
Трихомоноз вирусны гаралгуй гэхдээ энэ трихомонозыг балиар бохирын бактерийн овчин учир тарж халдахдаа тун амархан эмчлэгдэхдээ хэцуу овчин гэдэг.Яаагаад ч юм монголчууд энэ трихомонозыг ер овчин гэж тоодоггуй юм билээ.
7. Жажа | 2011-01-19 01:17:36
хэхэ зааза..Би чамтай маргалдах гээгүйлдээ.Гэхдээ эх сурвалж нь хаана байгаан?Зүгээр л сонирхож байгаамшүү
8. Chono (зочин) | 2011-01-19 01:18:45
Жажа чи намайг хаанаас мэддэг юм бэ?
9. Chono (зочин) | 2011-01-19 01:20:15
эХ СУРВАЛЖНь англи орос хэлнууд дээр бий.Сонирхвол линкийгнь огч болно ооо
10. Жажа | 2011-01-19 01:21:51
Би мэднэ л дээ наад өвчнийг чинь.Тэгээд л асуугаад байна.Трихомонойд гэдэг өвчин үүсгэгчээр үүсгэгддэг юм.Эмчлэгддэг өвчин ихэвчлэн хүмүүс үтрээний өвчин гэдгээр нь мэддэг. Гэхдээ эрэгтэй хүмүүс ч бас өвчилдөг.
Бэлгийн замаар болон ахуйн хавьтлаар халдварлагддаг
11. Chono (зочин) | 2011-01-19 01:27:07
Манайхны энд тэнд хатиг гарлаа нуурэн дээр батга цуглалаа гээд байдаг.Энэ улсууд бол бугд трихомонозтой улсууд.Трихомоноз цусанд ороод ирэхээрээ янз бурийн хатиг батга бий болгоод байдаг.Туунээс гадна хогжилтэй том орнуудын биеээ сайн авч явдаг ухамсартай улсууд чинь жилдээ 2 удаа заавал дотор эрхтэнуудээ торол бурийн нян бактери, хувалз, хорхой шавьжнаас тусгай цэвэрлэгээ тогтмол хийж салж явдаг юмшдээ.Учирнь энэ хорхой шавьж(глисты) хунсний ногоо жимсээр дамжин байнга дотор эрхтэнд орж байршлан осод торон дотрооснь хордуулж байдаг.Уунийг ч бас унсэлтээр бие биендээ байнга дамжуулж болно
12. Chono (зочин) | 2011-01-19 01:29:57
За ТЭР ЧИ оороо "АХУЙН ХАВЬТЛААР" халддаг гээд оороо хэллээ!Ахуйн халдвар гэдэг чинь юууны омно аяга таваг,нуур гарын алчуур, тэгээд цаашилбал унсэлдэх!!!!!!!!
13. Жажа | 2011-01-19 01:30:25
хэхэ заа ойлголоо ойлголоо..
Үнсэлцэхгүй л яваал байхаас..Эхлээд лаборторын шинжилгээнд орсоны дараа гээд л хэхэ
14. Жажа | 2011-01-19 01:31:40
Гэхдээ үнсэлтээр халдна гэхээр тэггүл Монголын бараг бүх хүн л өвчтэй болж таарах гээд байнаштээ..Батгатай хатигтай хүн бүрийг трихомонойз гэж болохгүй биздээ
15. Chono (зочин) | 2011-01-19 01:34:56
За ингээд еронхийдоо ойлгомжтой боллоо!Залуучууд ийм учраас заяааныхаа ханийг олоогуйл бол хундээ хонгоноос оголгуй хамаагуй янз янзын юмнуудад овор турийгээ нээгээд байлгуй бугд л эрнь лам хувраг эмсууд нь гэлэнмаа болоод маань уншаад явбал олзийтэй болж таарлаа шуу!
16. Chono (зочин) | 2011-01-19 01:42:23
Жажа!Яг унэнийг хэлэхэд миний бодож байгаагаар бол батгатай хатигтай монгол хун болгоныг трихомонозтой гэж узэж унэхээр болно!Яаагаад гэвэл трихомоноз бол бохир завааны овчин!Халдахдаа амархан!Тэгээдч манай ихэнх монголчууд ариун цэвэр гигений асудалд тун хайнга ханддаг улсууд!Шинжилгээ хийгээд узвэл ихэнхэднь байгаа!!!Энэ бол байгалын хууль!Ялангуяа ходоо орон нутгийн улсууд бол 100% ус цасанд орох боломж тэр болгон одддоггуй тэгээдч залхуу улс,нуудлийн амьдралтай энэ тэр гээдл мянган шалтгаан бий!Сайн ажиглавал ихэнх ходооний улсууд боон батга хатиг болсон улсууд байдгийг мартаж болохгуй!!!Шалтгаан нь ойлгомжтой биздээ?Орчин уеийн санитарный норм бол одорт 2 удаа ( оглоо босоод,орой унтахаасаа омно) усанд орж цэвэр ариун байх ёстой байдаг!Манайханд энэ нормыг яг барьдаг улсууд хотынхон доторч цоон байгаа .....
17. Жажа | 2011-01-19 01:42:40
Яг тийм л болж таарлаа л даа хог гэж.

Хэхэ.инээдтэй юм, яриа нийлэхгүй хүн бололтой догоо.бүхнийг тэгж хараар сүлээд хэрэг байгаа ч юм уу гүй ч юмуу.
ЧОНО ооо жоохон юмыг сайн талаас нь гэгээлгээр харвал дээр юм бусуу.
Залуу л хүн шиг санагдлаа , сөрөг бодол нь давамгай юм.
Үнсэлцэх гоё штээ :-p
18. Жажа | 2011-01-19 01:45:19
Хмм..Хэхэ за би дуугүй боллоо.Маргалдаад байвал маргалдаад л байх юмбайна

Амжилт хүсье найзаа.
19. Жажа | 2011-01-19 01:46:45
Сайн ажиглавал ихэнх ходооний улсууд боон батга хатиг болсон улсууд байдгийг мартаж болохгуй!!!Шалтгаан нь ойлгомжтой биздээ?Орчин уеийн санитарный норм бол одорт 2 удаа ( оглоо босоод,орой унтахаасаа омно) усанд орж цэвэр ариун байх ёстой байдаг!Манайханд энэ нормыг яг барьдаг улсууд хотынхон доторч цоон байгаа

Энэ хэсэг дээр хэлэхэд хөдөөнийхөн харин ч батга хатиггүй байдаг юмштээ хэхэ..
Чи ер нь хаана байдаг хүн болчихоод Монголчууд балиар заваан гээд байгаа хүнбэ
20. Chono (зочин) | 2011-01-19 01:47:02
Жажа!Чи унсэлтээр бас элэгний вирус "а" "Б" гэсэн аюултай овчингууд халддаг гэдгийг мэдэхуу?Тун аюултай овчингууд шуу!Энэ бол тоглоом биш унэхээр аюултай асуудал
21. Жажа | 2011-01-19 01:52:34
Аанха.Мэднэ. Гүй ээ мэднэ ч гэждээ тэгж халддаг гэж сонссон юмбайна.
22. Chono (зочин) | 2011-01-19 01:54:08
Би энд тэнд байдагтаа биш, зовхонл унсэлдэх сексийн сэргэмж уусгэхээс гадна ямар хор уршиг бий болгож болохыг cэргээн сэргэмжлуулэх ууднээсл бичсэн юм.Туунээс биш заавал монголчууд заваан балиар учраас гэж яриад байгаа юм биш!А тэр жишээ гаргаж ходоонийхэнд тэр болгон тогтмол усанд орох боломж байдаггуй гэж хэлсэннь унэхээр амьралын унэн талтай учир хэлсэн байгаа.
23. Жажа | 2011-01-19 01:54:54
ЭЛЭГНИЙ ҮРЭВСЭЛ ҮҮСГЭГЧ "А" ВИРУС
А хэлбэрийн элэгний үрэвсэлээр өвдсөн хүний ялгадсаар бохирдсон зүйлээр дамжин хүрэлцэх замаар халдварлана. Уг хүний хэрэглэж байсан бүх зүйлээр дамжин халдвар тарах боломжтой. Гол халдварлах зам нь уг өвчтэй хүний ялгадсаар бохирдсон ус хэрэглэх, жимс, хүнсний ногоо мэт дутуу болгож иддэг хүнсний бүтээгдэхүүнүүдийг дутуу угааж, цэвэрлэж идсэнээс болж олонхи хүнд эпидеми маягаар халдварлах боломжтой. Ариун цэврийн нөхцөл харьцангуй дорой бохир, усан хангамж муутай газруудад энэ өвчин хурдан халдварлана. Улс орны хөгжлийн түвшин, хүн амын эрүүл мэнд, соёлжилтын түвшингээс шууд хамааралтай өвчин. Энэ хэлбэрийн элэгний үрэвсэлээс сэргийлэх арга замууд:
1. Жорлон бие засах газар орсны дараа гараа сайн угааж занших.
2. Ариун цэврийн хэрэгслүүд сольсны дараа гараа тогтмол сайн угаах
3. Жимс, хүнсний ногоог цэвэр усаар сайтар угааж цэвэрлэн хэрэглэх.
3. Эрчүүд хоорондоо секс хийхгүй байх.

ЭЛЭГНИЙ ҮРЭВСЭЛ ҮҮСГЭГЧ "С" ВИРУС
С хэлбэрийн вирусээр үүсгэгдсэн элэгний үрэвсэл нь цус юүлэх, эрхтэн шилжүүлэн суулгах үед, мөн бохирдсон зүү, тариураар дамжин/хар тамхичид голдуу өвчилдөг/ халдварладаг. Манай оронд тариа тарих явдал өргөн тул тариураар дамжин энэ өвчин халдварласан нь их байдгыг ард түмэнд "шиприцийн шар" гэж нэршсэн байдаг.
Судлаачид "С" хэлбэрийн элэгний үрэвсэлийг бэлгийн замаар халдварладгийг үгүйсгэдэггүй боловч энэ замын халдварлалт маш бага байдаг байна. Хэрэв та "С" вирусээр өвдсөн элэгний өвчтэй хэн нэгнийг мэддэг бол түүнээс халдвар авах вий гэж айлтгүй бөгөөд түүний хэрэглэдэг шүдний сойз, хумсны хэрэгсэл зэрэг цус хүрэлцэж болох зүйлүүдийг хэрэглэхгүй байхад л хангалттай. Үнсэлцэх, найтаах, ханиах, тэврэх гэх мэт хүрэлцэх замаар халдварлахгүй. Гэвч хор уршгийн хувьд өвчилсөн хүнд 5-20 жил өвчний явц үргэлжилдэг.

ЭЛЭГНИЙ ҮРЭВСЭЛ ҮҮСГЭГЧ "В" ВИРУС
Энэ вирус мөн л элгийг хүндээр гэмтээх сорвижуулж, хорт хавдар, үхэлд хүргэдэг мөн аюултай вирус.
Энэ төрлийн вирусээр үүсгэгдсэн элэгний үрэвсэл нь мөн хүний цусаар дамжин цус юүлэх, эрхтэн шилжүүлэх үед халдварлахаас гадна хүнээс ялгарч буй шингэнүүд үрийн шингэн, үтрээний ялгадсаар дамжин халдварладаг. Үүгээрээ халдварлаж буй зам нь дархлалын олдмолын хам шинж/ДОХ/ өвчинтэй адил, гэвч ДОХ-оос 100 дахин илүү халдварламтгай, бэлгийн замын халдварт өвчинд тооцогддог. Үүгээрээ ДОХ-той адил аюулт өвчин юм. Халдвар авсан хүмүүсийн нэлээд хэсэг нь халдвар авсанаа мэдэхгүй явдаг.
АНУ-д "В" вирусээр халдварлагдсан хүмүүсийн 30 хувьд нь энэ өвчний шинж тэмдэггүй, вирусын халдвар авсанаа мэдэхгүй тээж явдаг гэсэн хэвлэлийн мэдээ байдаг.
24. Жажа | 2011-01-19 01:56:33
Чиний хэлж байгаа ууг нь буруу ч юм биш л дээ.ЗӨВ.
Арай буруу илэрхийлээд байгаа юм шиг байна.
25. E2n2E (зочин) | 2011-01-19 01:56:44
Миний уншиж мэдэж судалснаар бол Наад Три,,, өвчин чинь ахуйн хавьтлаар халддагч халдах магадлал тун бага байдаг юм билээ. Тэрнээс гадна батга хатиг бол Три гээд байгаа өвчинтэй чинь тийм ч холбоотой зүйл биш шүү дээ. Өөр зүйлээр үүсгэгддэг өвчин. Маш олон шалтгаантай байдаг юм. Батга гарсан хатигтсан хүсүүс гэдэг ойлголт чинь хэт ташуурсан ойлголт.
19. Жажа зөв юм бичсэн шиг. Хөдөөнийхан харьцангуй эрүүл байдаг юм шиг санагдсан зарим нэг тал дээр. Харин одоо их хэцүүдэж байгаа сурагтай.
26. Chono (зочин) | 2011-01-19 01:57:20
За за Жажа минь унсэлд унсэлд цаашаа'энэ бол чиний хувийн хэрэг!Чамйаг хунтэй унсэлдэнэуу лаагаа лаагаа иднэ уу надад пад байхгуй тиймээ?
27. Жажа | 2011-01-19 01:59:19
Үнсэлднээ яаадын
28. Жажа | 2011-01-19 02:00:51
Блогийн эзээн уучлаарай сэтгэгдлийн хэсгийг чат болгоод хаяихсан байна.

Бичлэгт хандаж сээгийдхэд сонирхолтой мэдээлэл өгсөнд баярлалаа

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.